Өсвөр насны охид шиг харагддаг бүсгүйчүүд цахим ертөнцийг шуугиулж байна
Нас гэдэг ердөө тоо гэдгийг Тайванийн нэгэн гэр бүлийн эмэгтэйчүүд харуулж байна. Тэдний гэр бүлийн зургийг харсан хэнбугай ч ээж нь хэдийнэ 63 насны босго алхсан, охид нь 41, 40, 36 настай гэдэгт итгэхгүй.
Охидынх нь хамгийн томыг нь Люре Хсу гэдэг. Тэрбээр интерьер дизайнер бөгөөд загварын блог хөтлөдөг байна. Түүний дүү Фэйфэй Хсу 40 насны төрсөн өдрөө саяхан тэмдэглэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй бол бага охин Шарон нь 36 настай, Тайвандаа загвар өмсөгчөөр ажилладаг аж.
Эгч дүү гурвын насыг харвал дунд эргэм насныханд тооцогдохоор. Гэвч, наснаасаа хоёр дахин залуу буюу өсвөр насны охид шиг л харагддаг аж. Харин ээжийг ихэвчлэн хүмүүс 30-тай гэж хардаг ч, үнэн хэрэгтээ 63-тай гэнэ.
Ямартай ч, цаг хугацааны эргүүлэг зогссон мэт өсвөр насны охид шиг харагддаг эмэгтэйчүүд эдүгээ дэлхий зуу, зуун мянган хүнийг шоконд оруулж байна.