Дэлхийн хүн амын ДӨРӨВНИЙ НЭГ нь фэйсбүүк ашигладаг
Дэлхийн хүн амын дөрөвний нэг гаруй нь сар тутам “Facebook” хэмээх нийгмийн сүлжээг ашиглаж байна.
“Facebook” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд захирал Марк Цукерберг мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “өнөө өглөөний байдлаар, хоёр тэрбум хүн “Facebook”-ийг албан ёсоор ашиглаж байна” гэжээ. М.Цукерберг Харвардын их сургуулийн оюутан байхдаа үүсгэн байгуулсан энэ нийгмийн сүлжээ ердөө 13 жилийн дараа 2 тэрбум хэрэглэгчтэй боллоо.
Тэрбээр дэлхийн дахинд түгсэн энэ нийгмийн сүлжээг бий болгосныхоо дараа их сургуулиа орхисон түүхтэй.
“Facebook”-ийг сар тутам хэрэглэгчдийн тоо 1 тэрбумд хүрлээ гэж тэрбээр 2012 оны 10 дугаар сард зарлаж байсан юм. Тэгвэл үүнээс ердөө таван жилийн дараа хэрэглэгчдийнх нь тоо хоёр дахин нэмэгдсэн байна.