“FACEBOOK”-ийн зорилго өөрчлөгджээ

2017 оны 6 сарын 27

Олон нийтийн сүлжээний ачаар бид танилынхаа гэр бүлийн шинэ гишүүний талаар, их сургуулийн найзынхаа улс төрийн байр суурь зэргийг нь түвэггүй олоод мэдчихдэг. Үүний зэрэгцээ дэлхий даяар хэдэн тэрбум хүн худал үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл хуваалцаж, үзэл бодлоо илэрхийлэх нь эргээд хэвлэл мэдээллийн дүр төрх, улс  төрийн бодлого өөрчлөгдөхөд хүргэх болжээ.

Гэсэн хэдий ч энэ бүхэн цахим орчин дахь хүмүүсийн харилцаа хангалттай идэвхтэйг харуулж чадахгүй байгааг Марк Закерберг CNN-нд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр 2012 оноос анх удаа телевизэд өгсөн ярилцлагадаа “Facebook”-ийн зорилго хүмүүсийн харилцааг ойртуулахад чиглэх болно гэдгийг илэрхийлсэн байна.

Өмнөх 12 жилд дэлхий ертөнц хүмүүст илүү нээлттэй байсан ч энэ харилцааг илүү ойртуулахын тулд фейсбүүкийн грүппүүд онцгой үүрэгтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ижил санаа бодол бүхий групп үүсгэх боломжийг хүмүүст олгосноор дэлхий ертөнцийг улам ойртуулах нь “Facebook”-ийн шинэ зорилго аж. Закерберг “Томоохон асуудлууд дээр үр бүтээлтэй, иргэний түвшинд маргаан өрнүүлж, санал бодлоо хуваалцахад туслах нь бидний хийж чадах хамгийн гол ажил” хэмээн CNN-д ярьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44577
0 эможи
keyboard_arrow_up