Мэлхийний нэгэн шинэ төрлийг нээжээ
Энэтхэгийн судлаачид шинэ төрлийн дөрвөн мэлхий илрүүлжээ. Делигийн их сургуулийн оюутан Сонали Гарг Энэтхэгийн хамгийн халуун цэг болох баруун Гайтаас өргөн цар хүрээтэй хайгуулын ажил хийсний дүнд ийнхүү мэлхийний шинэ төрлийг нээжээ.
Тэдгээр мэлхий нь зөвхөн Энэхтэгт амьдардаг “Fejervarya” гэх мэлхийний нэг төрөл аж. “Fejervarya”гэх төрлийн мэлхийний тоо толгой сүүлийн жилүүдэд хурдацтай буурсан бөгөөд устаж буй амьтдын тоонд багтаад байжээ.
Соналигийн судалгааны ажлыг удирдаж буй Делигийн их сургуулийн профессор Бажу “Бид яагаад энэ төрлийн мэлхий хурдацтай устах болсон талаар судалж, цаашдын судалгааг үргэлжлүүлэн хийнэ” гэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Гайтаас олон шинэ төрлийн амьтан илрүүлсэн бөгөөд энэ бүс нутаг нь биологийн олон зүйл төрөлт зүйлийг багтаадаг халуун бүс юм.