Adidas 3D гутал танилцууллаа
Спорт хувцасны Adidas брэнд энэ долоо хоногт 3D технологи ашиглан бүтээсэн Futurecraft загварын снийкерс танилцууллаа. Уг загварыг бүтээхдээ Цахиурын хөндийн старт ап компани Carbon-той хамтран ажиллажээ.
Тус компани нь снийкерсийг бүтээхдээ дижитал гэрлийн сентизийн аргыг ашиглажээ. Шингэн төлөвтэй резинен материалыг туяагаар шарж хэлбэрт оруулдаг бөгөөд хэлбэрийг нь тогтоохын тулд халаах төхөөрөмжид оруулдаг байна. Ийм технологиор хийх нь эдэлгээ удаан, хөлд эвтэйхэн байдаг ч өртөг өндөр. Тиймээс Futurecraft загвараас энэ сард 300, ирэх онд 100 мянган хосыг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ нь тус компанийн бөөнөөр нь үйлдвэрлэж буй анхны 3D гутал юм.
Adidas брэнд өнгөрсөн жил оёдолчны гар оролцоогүй “3D runner” снийкерсийг цөөн тоогоор гаргаж, 333 ам.доллараар худалдаалсан. Мөн Nike ч өнгөрсөн жилээс 3D гутлын үйлдвэрлэлд хөл тавиад байна.