2040 он хүртэл дэлхийд эрчим хүчний хэрэглээ 48 хувиар өснө

2017 оны 6 сарын 20

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас "Олон улсын эрчим хүчний төлөв"-ийг танилцууллаа. Тайланд дурдсанаар 2040 он хүртэл дэлхийд эрчим хүчний хэрэглээ 48 хувиар өсөх тооцоотой байна. Үүн дотроо дижитал эдийн засаг хөгжсөнөөр гэрэл, цахилгааны хэрэглээ улам нэмэгдэх төлөв ажиглагдаж байгааг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар онцоллоо. Хэдий тийм боловч сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлтийг дангаараа хангахад хүндрэлтэй гэж тус байгууллага үзэж байна. Тухайлбал, салхины эрчим хүч л гэхэд газар зүйн байрлалаас ихээхэн хамааралтай төдийгүй салхийг эдийн засгийн үр ашигтай болгоход түвэгтэй аж. Мөн сэргээгдэх эрчим хүчний бололцоот эх үүсвэрүүд хэрэглэгчдээс алслагдмал оршдог нь бас нэг асуудал болж байна. Эдгээрээс гадна зарим тохиолдолд цэвэр түлшийг гарган авах өртөг зардал өндөртэй байдгийг "Олон улсын эрчим хүчний төлөв"-т дурдсан байна. 94 литрийн багтаамжтай машины банкийг дүүргэх био түлш үйлдвэрлэхийн тулд нэг хүнийг бүтэн жил тэжээхэд хүрэлцэхүйц хэмжээний эрдэнэ шиш ашигладаг байна. Харин зөвхөн АНУ-д түлшинд ашиглаж байгаа эрдэнэ шишээр 400 сая хүн хооллоход хүрэлцэх тооцоо гарчээ. Иймээс сэргээгдэх эрчим хүчний салбарын нөөц боломж болон зардлыг үндэслэлтэй болгох шаардлага байгааг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар онцоллоо.


bloomberegtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44437
0 эможи
keyboard_arrow_up