ОДРИ ХЕПБУРНЫ хувийн цуглуулгыг худалдана
Холливудын алтан үеийн жүжигчин Одри Хепбурны хувийн цуглуулгад байсан эд зүйлсийг дуудлагаар худалдаалахаар болжээ. Лондоны Кристийн дуудлага худалдаагаар ирэх еспүгээр сарын 27 –нд зарлагдах эд зүйлсийн жагсаалтад нэрт жүжигчний эдэлж хэрэглэж байсан Burberry брэндийн цув, хэд хэдэн төрлийн намхан ултай гутлын цуглуулга зэрэг багтсан байна.
Мөн түүний хөрөг зураг, хувийн захидал, Breakfast at Tiffany кинонд тоглох үеийн кино зохиол ч байгаа аж. Урьд өмнө дуудлага худалдаагаар огт зарлагдаж байгаагүй хувийн чанартай эд зүйлс багтсан гэдгийг зохион байгуулагчид онцолсон байна.
Бельгийн жүжигчин Одри Хепбурн 1929 онд төрсөн бөгөөд хайрын сэдэвт олон кинонд дүр бүтээсэн Холливудын хайр татам жүжигчдин нэг байсан билээ. Амьдралынхаа сүүлийн он жилүүдийг UNICEF –ийн төлөө зориулсан тэрээр 1993 онд 63 насандаа таалал төгссөн юм.