Австрали улс терроризмын эсрэг тэмцэлд “Apple”, “Facebook”, “Google”-тэй хамтарна

2017 оны 6 сарын 13

Австрали улс “Apple”, “Facebook”, “Google” зэрэг сошиал медиа үйлчилгээ үзүүлэгч компаниудтай хамтран террорист байгууллагуудын хоорондын харилцааг илрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Австралийн Засгийн газар Харилцаа холбоо, технологийн компаниуд болон хууль тогтоогчдын хоорондын хамтын ажиллагааг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг авч үзнэ гэж тус улсын Хууль зүйн сайд Жорж Брэндис дурджээ. Түүнчлэн тэрбээр "Энэхүү хуулийн дагуу террорист байгууллагуудтай холбоотой байж болохуйц сэжигтэй зурвасуудыг олж илрүүлэхэд компаниуд эрх баригчдад туслалцаа үзүүлнэ" гэдгийг онцлоод "Одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомж корпорациудын хамтын ажиллагаанд хангалттай үүрэг хариуцлага ногдуулахгүй байгаад санаа зовниж буйгаа" илэрхийлжээ.


bloomberegtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44265
0 эможи
keyboard_arrow_up