Жэки Чан таван хэлээр дуулсан 20 ЦОМОГТОЙ
Урлагийнхан гэдэг элдэвтэй улс. Та бидний киногоор нь сайн таньдаг нэрт жүжигчид студид цомгоо бичүүлж байсан тохиолдол цөөнгүй байдаг аж. Авьяас чадвараараа тодорч, алдар нэрэнд хүрэгсэд дунд дуулах, жүжиглэх, бүжиглэх гэх мэт төрөл бүрийн авьяас нэгэн биед цогцлоно гэдэг яах аргагүй ховор тохиолдол билээ.
РАЙАН ГОСЛИНГ
“Ла ла ланд” кониог үзсэн хэн боловч Райнаныг дуулж чаддаг гэж хэлнэ. Харин түүний 2009 онд гаргасан “Dead Man’s Bones”цомгийг сонсвол дуучны карьер хөөсөн ч амжилт олох байж дээ гэж бодмоор. Анх сүнсэнд дурлаж буй мангасын талаар жүжгийн дууг бичүүлэхээр студид очсон ч Райна цааш үргэлжлүүлсэн нь дээр гэж үзээд цомог бүтээх санаагаа олсон гэдэг.
СКАРЛЕТ ИОХАНССОН
“Би лав поп цомог хийнэ гэж зүүдэлж ч байгаагүй. Тэр бол миний сонирхлоос ангид зүйл” гэж үзэсгэлэнт жүжигчин бүсгүй 2008 онд цомгоо бичүүлээд, Том Уайтсын ковер дууны цомог продюссерлэсэн талаараа хэлж байв. Тэрбээр дууны зохиолч Питер Иорнтой хамтран уг цомгийн ажлаа дуусгасан бөгөөд Бриджит Бардо, Серж Гайнсбург нарын дуэт цомгоос санаагаа авсан ажээ.
НАОМИ КЭМПБЕЛЛ
Супер модель Наоми Кембэлд 1994 онд бүрэн хэмжээний цомог гаргаж байсан. Гэхдээ хүрсэн бүхэндээ амжилт олдог түүнийг дуу хөгжмийн тэнгэр харж үзээгүй юм. 2006 онд Q сэтгүүл бүх цаг үеийн хамгийн муу 50 цомгийг нэрлэхэд Наомигийн “Baby Woman” цомог зургадугаар байранд оржээ. Гэхдээ “Хайр ба нулимс” дуу нь долоо хоногийн шилдэг 40 дууны жагсаалтадсүүлийн байр эзэлж байсан. Харамсалтай нь 40-өөс 40 дүгээр байранд.
ЖЭКИ ЧАН
Тулааны урлаг, хөгжилтэй үзүүлбэрүүдээрээ дэлхий нийтийн талархлыг хүлээсэн алдарт жүжигчин маань шаггүй амжилттай дуучин. Тэрбээр нийтдээ 20 цомог гаргахдаа 5 хэлээр дуулсан байна. Анх киноныхоо төгсгөлийн дууг өөрөө дуулж явсаар нэг л мэдэхэд урын сандаа олон дуутай болсон Жэки 1984 онд дуучны хувиар анхны цомгоо гаргасан. Бүр 2008 онд Бээжингийн олимпийн албан ёсны дуунуудыг багтаасан цомог ч гаргаж амжсан юм.
РОБЕРТ ДАУНИ
“Төмөр хүн” дотроо найман богино хэмжээний дуутай “The Futurist” цомгоо 2004 онд өлгийдөн авч байсан. Түүний цомог мэргэжлийнхний шүүмжлэлд өртөөгүй төдийгүй багагүй амжилт авчирсан гэдэг. “Намуухан, гунигтай жаззын хэмнэлийг дахин авчирлаа”, “Ардын урлаг, хөгжим мэдрэгдэж байна” гэхчлэн Робертыг магтаж өгсөн. Дууныхаа шүлгийг өөрөө бичиж, хөгжмөө ч өөрөө тоглодог байж яагаад дуучин болоогүй юм бол хэмээн ойр дотны хүмүүс нь гайхан шогширдог гэнэ шүү. гэхчлэн Робертыг магтаж өгсөн. Дууныхаа шүлгийг өөрөө бичиж, хөгжмөө ч өөрөө тоглодог байж яагаад дуучин болоогүй юм бол хэмээн ойр дотны хүмүүс нь гайхан шогширдог гэнэ шүү.