М.Шарапова Уимблдоны их дуулгыг өнжинө

2017 оны 6 сарын 13

Их спортод эргэн ирсэн Оросын теннисчин Мария Шарапова Уимблдоны их дуулга болон Бирмингемийн нээлттэй тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр бэртлийн улмаас энэ удаагийн их дуулгыг өнжихөөр болсон байна.

Теннисчин бүсгүй сэргээшийн асуудлаас болж тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ. Тэрбээр энэ жил Штутгарт, Мадрид, Ромын нээлттэй тэмцээнд оролцсон бөгөөд Ромд хөлөндөө бэртэл авчээ. Олон улсын эмэгтэй теннисчдийн холбоо (WTA)-оос зохион байгуулдаг. Уимблдоны их дуулга энэ сарын 26-нд эхлэх юм.

Харин улирлын гурав дахь нээлттэй тэмцээн Бирмингемд ирэх бямба гарагт эхэлнэ. Мария Шарапова ирэх сарын 31-нд эхлэх Стэнфордын нээлттэй тэмцээнд оролцох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44245
0 эможи
keyboard_arrow_up