Нар шиг ГАРИГ нээжээ

2017 оны 6 сарын 08

Цельсийн 4000 градусын халуун гадаргуутай шинэ гаригийг Америкийн Огайо муж улсын их сургуулийн судлаачид нээжээ. Энэ нь нарны гадаргуугын температуртай ойролцоо юм. Халуун гариг нь манай нарны аймгийн Бархасбадиас хоёр дахин том гэнэ.

Энэ гариг одоо мэдэгдэж буй гариг эрхэсүүдийн дотроос хамгийн халуун нь бөгөөд дэлхийгээс 650 гэрлийн жилийн зайтай орших Хунгийн ордод байрладаг. “KELT-9b” гэж нэрлэсэн энэ гариг “KELT-9” гэдэг халуун одыг маш ойрхон зайд тойрон эргэдэг бөгөөд энэ одыг бүтэн нэг тойрох хугацаа нь дэлхийн хоёр хоногтой тэнцдэг ажээ.

Сар дэлхий рүү зөвхөн нэг талаараа харсан байдгийн адилаар “KELT-9b” гариг ч уг халуун од руу нэг талаараа харсан байрлалтай байдаг аж. Энэ гаригийн гадаргуу 4300 градус халуун байдаг нь улаан одой оддоос ч халууныг илтгэнэ. “KELT-9b” нь улайссан хий араасаа дагуулдаг тул сүүлт одтой төстэй харагддаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар “KELT-9b” од нь нарнаас 2,5 дахин хүнд жинтэй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44097
0 эможи
keyboard_arrow_up