Путины ярилцлагыг 6,1 сая америкчууд үзжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлагыг 6,1 сая америкчууд үзсэн гэж Adweek портал мэдээлэв. Сэтгүүлч Мегин Келлийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд модератораар ажиллахдаа Путинаас АНУ-ын NBC News сувгийн “Ням гарагийн орой” хөтөлбөртөө ярилцлага авсан юм. Энэ ярилцлага нь тус сувгийн хувьд гуравдугаар сараас хойших хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлэг болсон байна.
Оросын лидерийн ярилцлага нэвтрүүлгүүдийн чансааг уламжлал болон тэргүүлдэг Dateline шоунаас нь ч олон үзэгчидтэй байлаа. Тэр шоу нь эрүүгийн хэргийн талаар өгүүлдэг ба 4,9 сая үзэгчидтэй ажээ.
Келли ярихдаа Путин түүнтэй маш эелдэг харьцаж гэр бүлийн талаар нь сонирхсон гэнэ. Путин энэ ярилцлагадаа Орос-Америкийн харилцааны талаар ярьж АНУ-ын сонгуульд Орос хутгалдан оролцож нөлөөлсөн гэдгийг бас дахин үгүйсгэсэн байлаа.
Албан ёсны эх сурвалж eagle.mn