“АвтоВАЗ” ирэх онд гурван шинэ загвараа танилцуулна

2017 оны 6 сарын 06

ОХУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “АвтоВАЗ” компани ирэх 2018 онд гурван шинэ загвараа олон нийтэд танилцуулахаар болжээ. Энэ тухай “Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр “АвтоВАЗ” –ын тэргүүн Николя Мор мэдэгдлээ.

Тэрээр “2016 оны Москвагийн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан загваруудаас “X -code” –ээс бусад нь үйлдвэрлэгдсэнгүй. 2018 онд гурван шинэ загварыг гаргана” гэжээ.

“АвтоВАЗ” –ын тэргүүний өгүүлснээр универсал “Lada Vesta” болон бартаа туулагч “Cross” загварыг ирэх зун олон нийтэд танилцуулж, намраас худалдаанд гаргах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44015
0 эможи
keyboard_arrow_up