“Пандора” парк нээлтээ хийлээ
АНУ-ын Флорида мужийн Орландо хотод байрлах “Дисней Уорлд” соёл амралтын хүрээлэнд “Пандора” парк албан ёсны нээлтээ хийсэн байна. Алдарт найруулагч Жеймс Камероны бүтээл, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой “Аватар” киноны үйл явдал өрнөдөг Пандора гарагаас сэдэвлэсэн уг паркад зочилсноор бодим мэт гайхамшигт байгалийг үзэж, Нави омгийнхны соёл, уламжлалыг сонирхож, хоолыг нь амтлах боломжтой аж.
Кинонд гардаг уул, толгод, ус мөрөн бүгдийг нь орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан бүтээжээ. “Диснейлэнд” цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Боб Айгер телевизэд өгсөн ярилцлагадаа “Зөгнөлт Камеронтой хамтран ажилласан. Байгаль эхийн гайхамшигт бөгөөд шидэт байдлыг олон нийтэд харуулахыг зорилоо. Уг паркад зорчилсноор завиар зугаалж, ойд аялж, ууланд авирч, омгийнхны дууг дуулж, “Аватар”-ын ертөнцөд амьдрах боломжтой” хэмээн онцолсон байна. Паркийн бүтээн байгуулалтын аяныг 2014 онд эхлүүлсэн юм. Уг паркаар аялах нэг өдрийн тасалбар 99 ам.доллароос эхэлж байгаа аж.