Дэлхийн хамгийн алдартай таван УРАН ЗУРАГ
1. Мона Лиза – Леонардо Да Винчи
Жоконда буюу Мона Лиза дэлхийн хамгийн алдартай уран зурагт зүй ёсоор тооцогддог. Да Винчи тус бүтээлээ өөд болохынхоо өмнөхөн буюу 1504 онд зуржээ. Энэхүү агуу бүтээл одоог хүртэл Францын алдарт Луврын музейд хадгалагддаг бөгөөд жил бүр гагцхүү энэ зургийг үзэхийн тулд зургаан сая хүн музейг зорьдог байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн сайхнаар гаргаж, маш их нууцлаг ертөнцийг гүн гүнзгий гаргаж чадсан уг бүтээлийн талаар олон сонирхолтой түүхүүд байдаг.
2. Сүүлчийн оройн зоог – Леонардо Да Винчи
Леонардо Да Винчи амьдралынхаа ихэхн хугацааг зарцуулан зурсан нэгэн зураг бол Италын томоохон хот болох Милан хотын “Piazza Santa Maria delle Grazie”сүмд байдаг сүмийн ханан дээр зурсан зураг. “Сүүлчийн оройн зоог” хэмээх зураг юм. Маш их хөлс хөдөлмөр, чин сэтгэл, хайр шингэсэн уг бүтээлийг харсан хүн Леонардо Да Винчи бурхныг үнэхээр хайрладаг хүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь тэр бол үнэлж баршгүй бүтээл юм. Леонардо Да Винчи өөрийн агуу авьяасаа бурханаас эхтэй гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм. Мөн тус зургийг нууцлаг үйл явдал, утга санаануудыг агуулсаг гэж үздэг бөгөөд зарим урлаг судлаач Есүс Христийн хайр дурлалыг харуулсан зураг ч гэлцдэг.
3. Адамын бүтээл – Микеланжело
Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микеланжело бурхан хүн хоёр нийлэх боломжгүй хэмээн үзэж бурхан Адам хоёрын гарыг хооронд нь хүргэлгүйгээр зуржээ. Зураач бурхныг үлэмж ихийг бүтээх энергиэр дүүрэн, Адамыг хүч чадал, гоо сайхан бие бялдартайгаар дүрслэн харуулсан гэж урлаг шүүмжлэгчид дүгнэдэг. Тус бүтээл нь одоог хүртэл Ромын музейд хадгалагддаг бөгөөд зураач 1502-1512 оны хооронд дөрвөж жил зуржээ.
4. Одтой шөнө – Винсент Ван Гог
“Одтой шөнө” зураг нь Нидерландын зураач Винсент Ван Гогийн 1889 оны бүтээл юм. Уг зураг нь түүний шөнийн тэнгэрийг дүрслэх гэсэн анхны оролдлого биш юм.м Ван Гог одтой шөнөө зурахдаа бидний харж буй бодит ертөнцөөс илүү төсөөлөн бодож болох гайхалтай ертөнцийг бүтээхийг зорьжээ. Энэхүү алдарт бүтээл нь Нью-Йоркийн музейд хадгалагддаг.
5. Цаг хугацааны оршин тогтнол – Сальвадор Дали
Модернизм буюу орчин үеийн урлагийн томоорон төлөөлөгч Испанийн алдарт зураач Сальвадор Далигийн “Цаг хугацааны оршил” зураг нь дэлхийд алдартайд тооцогддог бөгөөд хүмүүс оршин тогтсонооср байгаа ч чухам яаж гэдгийг ойлгуулж чадсан хэмээн уран зураг судлаачид дүнгэдэг.