Хайрын орон ФРАНЦ

2017 оны 5 сарын 25

Улс үндэстний хувьд охиноо айлд бэр оруулахдаа инж хүргүүлдэг уламжлалтай. Энэ уламжлал франц хуримын ёсонд бас бий. Даашинз, дотуур хувцас тэргүүтэй хэрэглэлийг дүүргэсэн шүүгээг инжинд хүргүүлдэг ёс орчин цагт ч гэсэн балраагүй.

Эрт цагт инжнийн шүүгээг охины аав өөрийн гараар урладаг байсан бол XVIII зууны үеэс мэргэжлийн мужаанаар захиалан хийлгэдэг болжээ. Тэгвэл энэ үед франц эмэгтэйчүүд нөхөрт гарахын өмнө буюу гэрлэхийн өмнө сүйт бүсгүйн үдэшлэгийг найз бүсгүйчүүлийнхээ дунд хийж, уг үдэшлэгт ирсэн зочид шинэ амьдралд нь зориулж, өөр өөрийн бэлэгтэй очдог байна. Гэхдээ эртний уламжлал болсон хувцасны шүүгээ инжинд өгөх ёс энэ цагт алдагдаагүй, харин авдар болон өөрчлөгджээ.

Будаа, үр тариа эд баялгийн БЭЛГЭДЭЛ

Сүйт бүсгүй аав, залуу ээжийн хамт тус тусдаа сүм рүү явах бөгөөд тэдний ард гэр бүл, садан төрөл, найз нөхөд нь дагалдан явцгаах аж. Цасан цагаанаар чимэглэсэн сүмд сүйт залуу, бүсгүй хоёр бие биедээ ам тангаргаа өргөж гэр бүл болсны дараа хуримын ордноос гарахад нь хүрэлцэн ирсэн зочид тэдэн рүү эд баялаг, ололт амжилтыг бэлгэдэн будаа, үр тариа цацдаг уламжлалтай.

ДАРСТАЙ ҮДЭШЛЭГ БУЮУ Le Vind’Honneur

Франц хуримын ёслолын нэг чухал хэсэг бол Дарстай үдэшлэг. Багахан хэмжээний хүлээн авалт болох энэ үдэшлэг ихэвчлэн сүм, гадаа цэцэрлэг зэрэг хуримын ёслол болсон газраа зохион байгуулагдах аж. Сүйт залуу, бүсгүй хоёр бие биедээ, хурсан олон зочдын өмнө гэр бүл болох ам тангаргаа өгч, бөгжөө солилцсоны дараа болдог уг хүлээн авалт хүрэлцэн ирсэн зочидтой биечлэн уулзаж, баярласнаа илэрхийлэх гэсэн зорилго дор явагддаг байна. Энэхүү хүлээн авалтын гол сонголт оргилуун дарс, олон төрлийн коктейлиуд болон усан үзмийн дарс учраас ийн нэрлэх болжээ.

Хуримын бялуу Croquembouche

Ихэнх оруудад хуримын бялуу нь олон үе давхаргатай кексэн бялуу байдгийг чи лав сайн мэдэх байх. Тэгвэл Франц улсын хувьд нийтлэг болсон хуримын бялууг тавьдаггүй, харин тусгайлан хийсэн жижиг бөмбөлөг бүхий чихрэн амттанг пирамид болгон өрж, засч чимэглэн тавьдаг онцлогтой. Энэ нь тус улсын хуримын бялуу юм. Бөөрөнхий хийсэн кексийг пирамид болгон өрж, дээр нь шоколад асгаж, үүнийгээ жимс, чихрээр хийсэн сарнай, шинэхэн цэцэгс зэргээр гоёж чимэглэж аж . Хуримын эл бялууг сүйт залуу, бүсгүй хоёр эхэлж хөндөн хуваах ёстой.

Ирсэн зочдын гарыг цайлгах Dragees

Бас нэгэн хуримын эрт үеэс уламжилж ирсэн ёс бол таван ширхэг жижиг өнгө өнгийн самар, шоколадтай үрлэн чихрийг хүрэлцэн ирсэн зочиддоо өгдөг явдал юм. Хуримын бэлгэдэл болсон уг таван ширхэг чихрээр Аз жаргал, Урт удаан нас, Эрүүл мэнд, Эд баялаг, Элбэг хангалуун амьдралыг илтгэдэг аж. Гэхдээ орчин үед залуу хосууд энэхүү ёсыг үл ялиг өөрчлөн, үрлэн чихрийн оронд шоколадны цуглуулга, мини макарон, зөөлөн чихэр зэрэг амттануудыг бэлэглэх болжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43822
0 эможи
keyboard_arrow_up