Дэлхийн хамгийн ГОЁМСОГ номын сан

2017 оны 5 сарын 25

Үлгэрт гардаг шилтгээн гэж эндүүрмээр энэхүү номын сан Чехийн нийслэл Праг хотноо байрладаг. Клементум номын сан нь дэлхий дээрх барокко стилийн архитертуртай барилгын хамгийн тод жишээ гэж хэлж болно. Тус номын сан 1722 онд Иезуитуудын их сургуулийн нэг хэсэг болон нээгдсэн бөгөөд 20 мянга гаруй номтой аж.

Саяхан тус номын сан дэлхийн хамгийн гоёмсог, агуу том номын сангаар шалгарсан байна. Барилгын таазны зургийг Ян Хибл зуржээ. Харин 1781 онд захирал Карл Рафаэль Унгар энд чех хэл дээрх уран зохиолыг цуглуулдаг Үндэсний номын санг байгуулжээ. Тус номын сан гайхалтай хэд хэдэн баримтаараа ховор, олонд танигдаагүй эрдэнэс ч гэж нэрлэж болохоор юм.

Нэгдүгээрт, Клементинум нь дэлхий  дахинд иезуитийн коллеж дотроо дээрээсээ гуравдугаарт бичигддэг.

Хоёрдугаарт, энд 1775  онд цаг уурын шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд одоо ч энэ ажил үргэлжилтсээр байна.

Хамгийн эцэст нь энэ газар Испанийн нэрт зохиолч Хорхе Луис Борхесын романд гардаг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43815
0 эможи
keyboard_arrow_up