Нэгэн бүсгүй хуримынхаа гэрчээр ангийнхаа залуусыг сонгожээ

2017 оны 5 сарын 25

Ребека Кабрантес бүсгүй компьютерийн инженерийн мэргэжлээр суралцдаг бөгөөд түүний мэргэжлээс болоод ч тэр үү нэг ч эмэгтэй найзгүй гэнэ. Эмэгтэй найзгүй байдалдаа санаа огтхон ч санаа зовдоггүй байсан Ребека хайртай залуутайгаа сүй тавин хуримаа хийх болохдоо харин багахан мэгдсэн байна. Учир нь европын сүйт бүсгүйчүүд хуримынхаа үеэр сүйт бүсгүйн талыг төлөөлөх хуримын гэрч нь ижил өнгө даашинзаар гангарсан бүсгүйчүүд байх хэрэгтэй болдог аж.

24 настай Ребекагийн хувьд хуримынхаа гэрчүүдийг хэрхэхээ удаан бодсоны эцэст инженерийн нэг ангид суралцдаг, дотно нөхөрлөдөг 5 залууг сүйт бүсгүйн гэрчээрээ сонгожээ. Үүгээр ч зогсохгүй сүйт бүсгүйн хуримын гэрчүүд нь бүсгүйн хуримын өмнөх өдрийн үдэшлэгийг хийлцэж, дурсгалын зургаа авахуулсан нь нийгмийн сүлжээнд тавигдсан даруйдаа олон сая хүнд таалагдсан байна.

Оюутан бүсгүй хуримынхаа гэрчээр ангийнхаа залуусыг сонгожээ

Сүйт бүсгүйн гэрч залуус бүгд Ребекагийн өмссөнтэй ижил өнгийн торгомсог материалтай халад өмсөж, гоо сайхны салонд ч хамтдаа үйлчлүүлсэн нь маш онцгой атлаа хөгжилтэй зүйлс болжээ. Тэд хамтдаа охидын үдэшлэг хийн насан туршдаа мартагдахааргүй содон үдшийг өнгөрүүлсөн төдийгүй сүйт бүсгүйн хурим гайхалтай болж өнгөрсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43813
0 эможи
keyboard_arrow_up