Москвагийн археологичид 16-р зууны дунд үед холбогдох зооснуудыг олжээ
2017 оны 5 сарын 23
Москвагийн археологичид Догшин Иван хааны үед гүйлгээнд хэрэглэж байсан зооснуудыг олжээ. Тухайлбал, Догшин Иван хааны хаанчлалын үе буюу 16-р зууны дунд үетэй холбогдох эдгээр 10 ширхэг зоосыг уран дархад гараар давтаж урласан байна.
Археологичид эдгээр зоосыг зааны ясаар урлаж хийсэн шатрын хөлөгт нуусан байсныг олж, дотроос нь гарган авчээ.
Харин судлаачид тухайн үед буюу 16-р зууны үед эдгээр зоосоор хүнсний худалдааны хар зах дээрээс амьд галуу болон нэг кг орчим өргөст хэмх худалдаж авах төдий хэмжээний мөнгөн зоос гэж үзэж буй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43740
0 эможи