Пак Гын Хе-д холбогдох шүүх хурал маргааш болно

2017 оны 5 сарын 22

Авлигын дуулианы улмаас албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе маргааш Сөүл хотноо болох шүүх хуралд биечлэн оролцохоор болсон талаар орно нутгийн хэвлэлүүд мэдээллээ.  Пак Гын Хед холбогдох хэргийн шүүх хурал маргааш орон нутгийн цагаар 11.00 цагт болох юм.

Шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтэй олон мянган хүн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Уг үймээнийг намжаахын тулд албаныхан ажиглагчаар оролцох хүмүүсийг дээрх 68 хүнийг санамсаргүйгээр сонгосон аж. Эдгээр иргэдийн ихэнх нь хэдэн сар шоронд хоригдож буй Ерөнхийлөгчөө ямархуу байдалтай байгааг харахыг хүссэн аж.

Пак Ын Хэ гуравдугаар сард шоронд хоригдсноосоо хойш олны өмнө гараагүй тиймээс хэвлэлийнхэн шүүхийн байрны гадна түүний зургийг дарахаар хүлээн байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43698
0 эможи
keyboard_arrow_up