555 м өндөр барилга руу ямар нэгэн тусгай багаж хэрэгсэл ашиглалгүйгээр авирчээ
2017 оны 5 сарын 22
Өмнөд Солонгосын иргэн нэгэн эмэгтэй улсынхаа хамгийн өндөр барилга болох “Lotte World Tower” руу ямар нэгэн тусгай багаж хэрэгсэл ашиглалгүйгээр нүцгэн гараараа авирчээ.
Өнгөрсөн бямба гарагт Ким Жа Ин гэдэг эмэгтэй зөвхөн бэлхүүсээрээ олс ороон 555 м өндөр барилгын орой руу 2 цаг 29 минутад авирсан байна. 42 кг жинтэй, 153 см өндөр энэ эмэгтэй спорт авиралтын төрлөөр дэлхийн хэмжээний олон тэмцээн уралдаанд түрүүлж байжээ. Тэрбээр барилга руу авирсныхаа дараа ярилцлага өгөхдөө “би хэзээ ч бууж өгөхгүй. Миний амжилт бусдад урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Токио-2020” зуны Олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдэн орж магадгүй спортын төрлүүдийн тоонд спорт авиралт багтаж байгаа юм. Хэрвээ спорт авиралт Олимпын хөтөлбөрт багтвал Ким Жа Ин Токиогийн Олимпод оролцох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43696
0 эможи