19 мянган ам.долларын үнэтэй уран зураг 110.5 сая ам.долларт хүрэв
2017 оны 5 сарын 20
АНУ-ын зураач Жан-Мишель Баскиягийн нэр нь үл мэдэгдэх нэгэн зураг 110.5 сая ам.доллараар зарагдлаа. Энэ нь АНУ-ын уран бүтээлчийн зураг Нью-Йоркийн "Sotheby's"-д анх удаа ийм өндөр үнэ хүрсэн тохиолдол болсон байна. Зургийг Японы онлайн худалдааны магнат Юсаку Маезава худалдан авчээ. Энэхүү уран бүтээлийг анх 1982 онд зурсан бөгөөд түүнээс хойш хоёр жилийн дараа 19 мянган ам.доллараар зарагдаж байсан аж. Харин энэ удаад "Sotheby's" дуудлага худалдааны эхлэх үнэ нь 57 сая ам.доллар байжээ. Шинжээчид зургийг 60 сая ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч ийнхүү 110.5 сая ам.доллараар худалда
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43678
0 эможи