Францын Засгийн газар шинэ сайд нараа албан ёсоор танилцуулав

2017 оны 5 сарын 18

Францын Засгийн газар шинээр томилсон 18 сайдаа албан ёсоор танилууллаа. Шинэ сайд нарын бүрэлдэхүүнд туршлагатай улстөрчид болон иргэний нийгмийн байгууллын төлөөлөгчид багтжээ. Шинээр томилогдсон сайд нарын тал нь эмэгтэйчүүд байна. Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Ерөнхий сайд Эдуард Филипп нар баруун, зүүн болон төвийг баримтлагч намуудаас голлох салбарын сайд нараа томилсон байна. Тодруулбал Франсуа Олландын үед Батлан хамгаалахын сайд байсан Жан Ив Ле Дрианыг Гадаад хэргийн сайдаар, төвийг баримтлагч Франсуа Байруг Хууль зүйн сайдаар, Сильви Гулардыг Батлан хамгаалахын сайдаар тус тус томилжээ. Мөн Сангийн сайдаар Брюно Ле Мерийг харин Дотоод хэргийн сайдаар Жерар Колоныг томилсон байна. Мөн Байгаль орчны асуудлын хүрээнд нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг телевизийн шоуны хөтлөгч Николас Юло Байгаль орчны сайд болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43628
0 эможи
keyboard_arrow_up