Ши Жиньпин: “Бүс ба Зам” чуулга уулзалтаар БНХАУ хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавьж чадлаа

2017 оны 5 сарын 15

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт Бээжин хотноо болж байна. Энэхүү чуулга уулзалт нь “Нэг бүс, Нэг зам” санаачилгыг идэвхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх чуулга уулзалт болж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Чуулга уулзалтын нээлтэд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар үг хэллээ. Анхлан 2013 онд уг санаачилгыг эхлүүлсэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд маш их ажил хийгдэж, амжилттай, үр дүнтэй байж чадсан"-ыг онцоллоо. Дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын томоохон байгууллагууд “Нэг бүс, Нэг зам” санаачилгыг дэмжинэ гэдгээ аль хэдийн илэрхийлээд байгаа нь цар хүрээг нь хангалттай тодорхойлж байгаа юм. Ши Жиньпин “Эдгээр улс орнуудтай улс төрийн болон бизнес эдийн засгийн, худалдааны, дэд бүтэц, санхүү, хүн хоорондын гээд олон чиглэлд хамтын ажиллагааг өнгөрсөн дөрвөн жилд сайжруулж чадсан”-ыг мөн онцлоод “Хүн төрөлхтөн олон хүнд сорилтуудын өмнө ирээд байгаа энэ үед дээрх санаачилгаар дамжуулж эдгээр сорилтуудыг давах болно” гэж мэдэгдлээ.

“Улмаар илүү энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй байдлыг дэлхий дахинд авчирч оролцогч талууд биесээсээ суралцаж, харилцан ашигтай, бүх талууд үр ашгийг нь хүртэх боломж нээгдэнэ” гэж үзэж байгаа юм. “Энэхүү санаачилга нь зөвхөн Ази, Европ, Африкаар хязгаарлагдахгүй, дэлхийн бүх улс оронд нээлттэй гээд энэ удаагийн чуулга уулзалтаар БНХАУ хөгжлийн нэгэн шинэ үеийн эхлэлийг тавьж чадлаа” гэж Ши Жиньпин тодотголоо.

Тэрбээр “БНХАУ-ын төмөр зам компани, улс орнуудын компаниудтай өргөн харилцаатай болсон, 100 тэрбум юанийн хөрөнгөтэй “Торгоны зам” сан байгуулсан, БНХАУ-ын Хөгжлийн банк, Экзим банк 250 тэрбум юанийн санхүүжилт хийх талаар мөн онцлов. Түүнчлэн “Бизнес худалдааны олон мянган гэрээ хэлэлцээр байгуулах, шинжлэх ухааны салбарт мэргэжилтэн эрдэмтдийг сургаж, хамтарсан 50 лаборатори байгуулах, ирэх гурван жилд хөгжиж байгаа улс орнуудад 60 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох” талаар онцолсон байна.

Үүнээс гадна “Бүс ба Зам” чуулга уулзалтад урилгаар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ням гарагт болсон нэгдсэн хуралдаанд биечлэн оролцлоо. Мөн Засгийн газрын зарим гишүүд салбар хуралдаануудад оролцов. Харин даваа гарагт Ерөнхий сайд энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон удирдагч нарын дугуй ширээний уулзалтад оролцох юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард нартай мөн уулзсан төдийгүй хэд хэдэн хоёр талт уулзалт хийлээ. Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, цэнхэр дуулгатай монгол цэргүүд маш олон үнэлэхийн аргагүй амжилт, үр дүнг өнгөрсөн 15 жилд харуулсныг онцолсон бол Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерте Монгол Улсын түүхийг шимтэн сонирхдогоо хэлээд Монголд айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Харин Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи Мьянмарын хойд хэсэгт бий болоод байгаа зөрчил мөргөлдөөнийг намжаахад НҮБ-ыг оролцуулахад гишүүний хувиар дэмжиж өгөхийг хүсэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43521
0 эможи
keyboard_arrow_up