Францийн хамгийн залуу ерөнхийлөгч тангарагаа өргөлөө

2017 оны 5 сарын 15

Францын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макрон тавдугаар сарын 14-ний Ням гариг тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орлоо.

Тангараг өргөхийн өмнө хуучин шинэ хоёр Ерөнхийлөгч хаалттай байдалд уулзаж, төрийн “нууц”-уудаа, тэр дунд цөмийн чемоданаа шилжүүлэн өгчээ.

Францын уламжлал ёсоор шинэ төрийн тэргүүнд төрийн бэлгэдэл болсон Хүндэт оегионы одонг шилжүүлэн өгдөг. Энэ одон Наполеоны үеэс уламжлан өвлөгдөж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ удаагийн тангараг өргөх ёслол өмнө байгаагүй удаан буюу нэг цаг таван минут үргэлжилсэн байна. 

“Франц улс их сэргэн мандалтын өмнө байна. Дараагийн 10 жилийн хувь заяаг тодорхойлох цаг үед бид одоо байна. Дараагийн үе маань ямар ертөнцөд амьдрахыг бид тодорхойлно” хэмээн Эммануэль Макрон тангараг өргөсний дараа хэлсэн үгэндээ онцолжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тангараг өргөх ёслолд шинэ тэргүүн хатагтай Брижит Макрон байлцсан бөгөөд тангараг өргөх ёслол дууссаны дараа Францын шашны тэргүүн архиепископыг нөхрийнх төлөө залбирахыг гуйжээ.

Өчигдөр ажлаа хүлээж авсан Эммануэль Макрон өнөөдөр Германд албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр Берлинд Канцлер Ангела Меркельтэй уулзах юм.

Эммануэль Макрон Наполеоноос хойш төрийн эрхийг авч байгаа хамгийн залуу удирдагч. Мөн тэрбээр 1958 оноос хойш Францын төрийг ээлжлэн барьж байсан улс төрийн хоёр намын төлөөлөл биш анхны Ерөнхийлөгч юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43498
0 эможи
keyboard_arrow_up