Иванка Трамп АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх үү?

2017 оны 5 сарын 12

Д.Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш түүний охин Иванка Трампын талаар яригдах болсон. Түүнийг 2024 онд АНУ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэгдэж байгаа хэмээн зарим хэвлэлд бичиж боллоо.

Тэрээр 2007 онд Хиллари Клинтоны төлөө саналаа өгөхийг уриалж байсан бол түүнээс таван жилийн дараа Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Митт Ромниг дэмжихийг уриалсан билээ.

Америкийн “The Federalist” сонинд Иванка Трампыг ааваасаа огт өөр, олон давуу талтай хэмээн бичжээ. Тэрээр Трампаас илүү боловсролтой, ухаалаг, биеэ барьж чаддаг гэнэ. Сонгуулиар Д.Трамп цагаан арьстан эмэгтэйчүүдийн дэмжлэгийг хүртсэн явдалд Иванкагийн гавьяа ч бий.

Иванка Трамп нь АНУ-д төдийгүй хилийн чанадад алдартай болжээ. “New York Times” сонинд бичсэнээр ялангуяа Хятадад залуухан бүсгүйчүүд түүнийг шүтэн бишрэх болсон гэнэ. Ингэхдээ И Ван Ка хэмээн нэрлэж ялангуяа Иванка Трамп шиг төрхтэй болох гэж гоо сайхны мэс хийлгэдэг болсон тухай зарим хэвлэлд бичжээ.

Ерөнхийлөгчийн охин Америкийн эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд нэлээд анхааран ажиллаж байгаа. Түүнээс гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих сан байгуулжээ. Нөхөртэйгөө хоёулаа цагаан ордонд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдний нөлөө ч улам бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Тиймээс ч Иванка Трамп ирээдүйд эцгийнхээ халааг авч, Америкийн улс төрд бас нэгэн нөлөө бүхий гэр бүл бий болж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43451
0 эможи
keyboard_arrow_up