БНХАУ "Нэг бүс, Нэг зам" санаачилгад нэгдэхийг 28 улсад санал болгоно

2017 оны 5 сарын 10

БНХАУ энэ сарын 12-15-ны өдрүүдэд "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээнд 28 улсын Төр, Засгийн тэргүүн нар оролцох юм. Уулзалтын үеэр БНХАУ чуулга уулзалтад оролцогч талуудад Ерөнхийлөгч Ши Жиньпиний "Нэг бүс, Нэг зам" даяарчлалын санаачилгад нэгдэх хүсэлтийг албан ёсоор тавина. Энэ нь БНХАУ-ын гадаад бодлогын зорилтуудыг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй гэж төслийн багийн ойрын эх сурвалж мэдээллээ. Хэдий тийм боловч талууд бүгдээрээ дээрх санаачилгад нэгдэнэ гэдгээ баталгаажуулаагүй байна. Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байна. "Бүс ба Зам” дээд хэмжээний чуулга уулзалт нь БНХАУ-ыг Европ, Ази болон Африк тивтэй дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдээр холбох Ши Жиньпиний санаачилгын үндэс суурь юм. Энэ нь зөвхөн Давосын чуулга уулзалтын үеэр дурдсан даяарчлалын мэдэгдлийг баталгаажуулж буй хэрэг биш ажээ.

Харин Дональд Трампын удирдлага дор АНУ-ын дотооддоо баримталж буй бодлогоос ялгаатай өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэхүү албан ёсны хүсэлт нь протекционист бодлогын эсрэг зогсож, олон улсын худалдааны дэг журмыг дахин авч үзэх томоохон сануулга болно гэж шинжээчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43390
0 эможи
keyboard_arrow_up