Трампын отгон охин улс төрд суралцана

2017 оны 5 сарын 10

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын отгон охин Тиффани Вашингтонд амьдрахаар болжээ. “Ассошиатед пресс” агентлагийн мэдээлснээр Тиффани Цагаан ордноос холгүй Жоржтауны их сургуульд улс төрийн чиглэлээр суралцахаар болсон аж.

Тиффани Пенсильваний их сургуулийг төгссөн бөгөөд Нью-Йорк дахь Трамп санд ажилладаг юм. Тэрбээр 23 настай ч улс төрийн карьераа хэдийнэ эхэлсэн ба Кливлендад болсон Бүгд найрамдах намын хуралд ажиглагчаар оролцсон билээ. Дональд Трамп отгон охиныхоо улс төрийн карьерыг дэмждэг бөгөөд Австралийн Ерөнхий сайдтай хийх уулзалтдаа Тиффанийг байлцуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43365
0 эможи
keyboard_arrow_up