Газрын дунд тэнгист дүрвэгсэд тээсэн хоёр онгоц живжээ

2017 оны 5 сарын 09

Өчигдөр Газрын дунд тэнгист дүрвэгсэд тээсэн хоёр онгоц живж онгоцонд нийт 302 хүн байснаас 57 нь аврагдаж, 245 хүн амь насаа алдсан буюу сураггүй болсон гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан газраас мэдээллээ.

Дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын төлөөлөгч Сесиль Пуйи хэлэхдээ "Энэ сарын 5-ны өдөр 132 дүрвэгсэд сууж явсан онгоц Газрын дунд тэнгисийн олон улсын нийтийн тэнгист живж, 50 хүнийг нь аварч Италийн Сицили аралд хүргэсэн байна. Бусад эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулсан 82 хүн нь амиа алдсан байж магадгүй байна. Харин энэ сарын 7-нд 170 дүрвэгсэд тээсэн онгоц Ливийн ойролцоо тэнгист живж, 163 хүн амиа алдсан буюу сураггүй болсон" гэжээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын статистик мэдээгээр 2016 онд 300 мянган дүрвэгсэд Газрын дунд тэнгисээр дамжин Итали, Грек орсноос наад зах нь 5000 хүн замдаа амиа алдсан байна. Энэ он гарснаас хойш 20 мянган дүрвэгсэд Газрын дунд тэнгисээр дамжин Итали хүрэх замд 520 хүн золгүй байдлаар амь насаа алдаад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43345
0 эможи
keyboard_arrow_up