Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өнөөдөр тодорно

2017 оны 5 сарын 09

Өмнөд Солонгос өнөөдөр шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн ээлжит бус сонгууль юм. Өмнөх Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ авлига, албан тушаалын хэргээр шалгагдан огцорсон. Тэрбээр одоо саатуулагдаад байгаа бөгөөд шүүх хэргийг хянаж байгаа юм.

Өнөөдрийн сонгууль нь Өмнөд Солонгосын хувьд маш олон зүйлийг шийдэх юм. Юун түрүүн сонгогчдын идэвх өмнө хожид байгаагүйгээр өндөр байх магадлалтай байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн урьдчилсан санал хураалтын байдлыг харахад аль хэдийн 10 сая хүн саналаа өгөөд байгаа нь нийт сонгогчдын 20 гаруй хувь юм.

Ээлжит бус сонгуульд 15 хүн нэрээ дэвшүүлсэн нь Солонгосын түүхэн дэх хамгийн олон өрсөлдөгчтэй сонгууль болж байна. 1960 болон 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр 12 хүн нэр дэвшиж байжээ.

Хэдийгээр 15 нэр дэвшигч байгаа ч гол өрсөлдөөн Ардчилсан намын Мун Жэй Ин, Ард түмний намын Ан Чол Су нарын дунд явагдана гэж үзэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43325
0 эможи
keyboard_arrow_up