Ангела Меркель, Владимир Путин нар Сочи дахь зуны эдлэнд уулзана

2017 оны 5 сарын 03

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2015 оноос хойш анх удаа уулзах гэж байна. Ерөнхийлөгч Владимир Путины Сочи дахь зуны эдлэнд талууд Украйн болон Сирийн хямралтай холбоотой асуудлыг голчлон хэлэлцэх товтой байгаа юм. 

Мөн энэ удаа Владимир Путин, Ангела Меркель нар долдугаар сард зохион байгуулагдах "Их 20"-ийн уулзалтын талаар ярилцана. 2014 онд манай хойд хөрш Крымийг нэгтгэснээс хойш ОХУ, Германы харилцаанд сэв суусан. Гэсэн ч энэ уулзалтаар харилцаа сэргэх эсэх нь эргэлзээтэй гэж олон улс судлаачид үзэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43162
0 эможи
keyboard_arrow_up