“Оддын дайн”-ы сүүлчийн анги 2019 онд нээлтээ хийнэ

2017 оны 4 сарын 28

“Оддын дайн” шинэ гурвалсан киноны туульсын сүүлчийн ангийг 2019 оны тавдугаар сарын 24-нд дэлгэцэнд гаргахаар товложээ. Уг киноны “Оддын дайн, Хүч тамир сэргэсэн нь” хэмээх долдугаар ангийг 2015 оны арванхоёрдугаар сард анх дэлгэцэнд гаргаж байсан юм.

Харин наймдугаар анги болох “Оддын дайн, Сүүлийн жедай”-г ирэх арванхоёрдугаар сарын 15-нд гаргахаар товлосон байна. Киноны есдүгээр анги 2019 оны тавдугаар сард дэлгэцэнд гарах болсон нь “Disney” корпорацын бодлогод өөрчлөлт орсныг харуулж байна хэмээг хэвлэлүүд онцолжээ.

Тус киноны есдүгээр ангийн талаар одоогийн байдлаар мэдэгдэж байгаа зүйл бараг алга. Ирэх онд зураг  авалт нь эхлэх тус киноны найруулагчаар Колин Треворроу ажиллах юм.

Киноны нэрийг нууцалж байгаа боловч уг кинонд Лея Органа гүнжийн дүр байх нь нэгэнт тодорхой болжээ. Түүний дүрд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нас барсан жүжигчин Керри Фишер тоглож байсан билээ. Үүнээс өмнө талийгаачийн төрөл төрөгсөд есдүгээр анги бүтээхдээ Фишерийн авахуулсан кадаруудыг ашиглахыг “Disney” студид зөвшөөрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43050
0 эможи
keyboard_arrow_up