“Twitter”-ийн ОРЛОГО 548 сая ам.долларт хүрэв

2017 оны 4 сарын 27

"Twitter"-ийн хувьцааны ханш өсөхөд хэрэглэгчдийн тоо нь ихээхэн нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тухайлбал, өнгөрсөн 2016 онд “Twitter”-ийг өдөр тутамдаа идэвхтэй хэрэглэгчдийн тоо хурдацтайгаар өссөн байна. Энэ оны I улиралд “Twitter”-ийн сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар өсөж, 328 саяд хүрсэн байна. Түүнчлэн “Twitter”-ийн I улирлын орлого шинжээчдийн таамгийг давж, 548 сая ам.долларт хүрчээ. Үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ялангуяа хамгийн өндөр ач холбогдолтой жиргээнүүд хэрэглэгчдийн нүүр хуудаст харагддаг болсон нь илүү олон хэрэглэгчийг татахад нөлөөлсөн гэж тус компани мэдэгдсэн байна. Үүгээр зогсохгүй хувьцааны ханш нь 12 хувиар өссөн нь сүүлийн долоон сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42998
0 эможи
keyboard_arrow_up