Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь цорын ганц "ЗӨВ ЗАМ"

2017 оны 4 сарын 26

Өчигдөр  Египетэд Сирийн асуудлын талаар Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ше Шяо-Янь цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Сирийн өнөөгийн байдлын тухай үзэл бодлоо танилцуулсан байна. Тэрээр Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь цорын ганц зөв зам мөн гэдгээ хэлжээ.

Сирийн ээдрээтэй нөхцөл байдлын хувьд нааштай хүчин зүйлүүд ч бий. Нэгдүгээрт, Орос, Турк, Иран зэрэг 3 талын хүчин чармайлтаар Сирид гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж, томоохон зэвсэгт мөргөлдөөн илэрхий багасаж байна. Хоёрдугаарт, террорист үйл ажиллагааны талаарх талуудын үзэл ойлголт гүнзгийрч, терроризмын эсрэг тэмцэх явдлыг Сирийн асуудлын талаар Женевийн 5 дахь энхийн хэлэлцээгээр авч хэлэлцэх чухал сэдэв болгоно гэж Ше Шяо-Янь үзжээ.

Террорист байгууллага хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тодорхойлсон бүхий л байгууллагуудад цохилт өгөх хэрэгтэй. "Энэ талаар давхар стандарт буюу олон стандарт хэрэгжүүлж болохгүй, сонголттой байж ч болохгүй" гэж тэрээр онцолжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42946
0 эможи
keyboard_arrow_up