Барак Обама “Орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” сэдвээр оюутнуудад лекц уншлаа

2017 оны 4 сарын 26

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өөрийн төрсөн хот болох Чикаго хотноо залуу үедээ зориулан Чикагогийн их сургуульд “Орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” нэртэй лекц уншжээ. Тэрбээр оюутнуудын асуултад чөлөөтэй хариулсан байна. Барак Обама “Намайг байхгүй хооронд эх оронд минь юу болж өнгөрөв” гэсэн хошин асуултаар лекцээ эхлүүлжээ. Тэрбээр одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын талаар нэг ч үг дурдаагүй байна. Ерөнхийлөгч асан тус сургуульд 1992-2004 оныг хүртэл 12 жил багшилж байсан бөгөөд Үндсэн хуулийн эрх гэдэг хичээл ордог байжээ. Түүнчлэн Барак Обама “Cantor Fitzgerald” банктай 400 мянган ам.доллар гэрээ байгуулсан байна. Тус банк нь ирэх есдүгээр сард эрүүл мэндийг хамгаалах асуудлаар хурал зохион байгуулах юм. Энэ хурлын үеэр АНУ-ын экс Ерөнхийлөгч илтгэл тавихаар болжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42941
0 эможи
keyboard_arrow_up