Францын Ерөнхийлөгчөөр Марин Ле Пен, Эммануэль Макрон нарын хэн нь сонгогдох вэ

2017 оны 4 сарын 25

Ирэх сарын 7-нд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад Марин Ле Пен болон Эммануэль Макрон нар тунаж үлдээд байна. Ингэснээр  үндэсний үзлийг баримтлагч болон олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэгч улс төрч нар өрсөлдөхөөр болж байгаа юм. Францын одоогийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар Эммануэль Макронд саналаа өгөхийг уриалж буй. Харин хэт үндсэрхэг бодлого баримтлагч Марин Ле Пен Ерөнхийлөгч болбол Францын ирээдүйн аюулгүй байдал ганхаж, эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн мэдэгдсэн байна. Мөн нэр дэвшигч Марин Ле Пен даваа гарагт Францын Үндэсний фронт намын даргаасаа огцорч байгаагаа мэдэгджээ. Тэрээр "Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч бол Франц түмний бүгдийнх нь Ерөнхийлөгч гэж би боддог. Одоо үгээр бус үйлдлээрээ үзүүлэх цаг нь ирсэн учраас миний бие Францын Үндэсний фронт намын тэргүүний суудлаас бууж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Харин тус улсын түүхэн дэх хамгийн залуу нэр дэвшигч 39 настай Эммануэль Макрон эдийн засгийн шинэчлэл хийж шударга ёсыг тогтоон, хөдөлмөрийн хуулийг шинэчлэхээ амлаад байгаа юм. Тэрээр Францад жинхэнэ өөрчлөлт, ардчиллыг бий болгохоо мэдэгдээд буй. Мөн сонгуулийн өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд улсынхаа ирээдүйг шийдэх нэгдмэл байдалд хүрнэ гэж итгэж байгаагаа онцолжээ. Үүнээс гадна Эммануэль Макрон сонгуульд ялах нь Европт эерэг нөлөөтэй гэж Италийн Сангийн сайд мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42905
0 эможи
keyboard_arrow_up