ЭНЭ ӨДӨР: Дэлхийн түүхэнд

2017 оны 4 сарын 25

Португалийн үндэсний баяр- Эрх чөлөөний өдөр. Хүн амын бүрэн дэмжлэгтэйгээр 48 жил оршин тогтнож байсан дарангуйлагч дэглэмийг 1974 онд унагажээ.  Дарангуйлалын жилүүдэд хориотой байсан "Grаndola, vila morena..." (Хархан үст Гра́ндола хотхон минь...) гэсэн дууны эхлэлийг "Ренашсенса" радиостанц эфирт 0:24 минутад цацсан нь цэргийнхэнд хөдлөх дохио болсон юм. Өдрийн 16:30-д хотын бүх стратегийн төвүүд цэргийнхний гарт орсон байлаа. Дарангуйлагч Марселу Каэтану тулаангүйгээр буун өгөв. Дараагийн өдөр нь бага зэргийн эсэргүүцэл гаргаж байсан тусгай албаныхан бууж өгсөн байна. Тэр өдрүүдэд ард түмэн гудамжинд гаран “Грандола”- дуулж цэргийнхэний бууны аманд хадаасан цэцэг хийж байснаас түүхэнд энэ өдөр “Хадаасан цэцгийн өдөр” Revoluzгo dos Cravos гэж оржээ.

Италийн үндэсний баяр

Дөрөвдүгээр сарын 25 дэлхийн түүхэнд

Фашист дарангуйлалаас чөлөөлөгдсөн өдрийг өнөөдөр Итали тэмдэглэж байна. Фашист дарангуйлагч Бенито Муссолини 1943 оны дөрөвдүгээр сарын 25-нд Милан хотоос зугтсанаас хойш Италийн түүхэнд ардчиллын төлөөх зэвсэгт тэмцэл эхэлсэн юм. Немцүүдийн эзэлсэн Хойд Италид 1945 онд бүх нийтийн ажил хаялт ба зэвсэгт бослого эхэлжээ. Партизанууд ба босогчид холбоотны цэрэг орж ирэхээс өмнө хэдэн зуун хот сууринг чөлөөлсөн байлаа. 18 жилийн турш Бенито Муссолинийн өргөө байсан Ром хотын  “Торлониа” шилтгээний цэцэрлэгт Италийн холокостын музейг 2011 онд нээсэн ажээ.

Гильотен бүтээгдэв

Дөрөвдүгээр сарын 25 дэлхийн түүхэнд

1792 оны энэ өдөр  Францын эмч Ж.Гильотены зохион бүтээсэн дээрээс унаж ирэх хүнд заазуураар цаазлах төхөөрөмжийг цаазаар авах яланд анх удаагаа Парис хотноо ашиглажээ.

1822 онд Монрови хот үндэслэгдэв

Дөрөвдүгээр сарын 25 дэлхийн түүхэнд

Африкийн баруун эргийн Британийн колони байсан Сьерра-Леонд авчирсан Америкийн колончлогчдын нийгэмлэгийн боол негрууд тус нийгэмлэгийнхэний нутгийн омгийн удирдагчдаас худалдан авсан Месура хошуунд Америкийн далбааг мандуулжээ.Ингэж тэр үеийн Америкийн Ерөнхийлөгч Жеймс Монрогийн нэрээр нэрлэгдсэн Монрови хот үндэслэгджээ. Америкийн өнгөт арьстан залууст үзүүлж байгаа боолчлолын хор хөнөөлийг багасгах зорилгоор энэ хөтөлбөрийг Виржинийн газрын эзэдийн нийгэмлэг хийсэн байна. Хоёр жилийн дараа ийм маягийн суурингуудаас Либери улс үүсчээ.

Гинденбург  Германы Ерөнхийлөгчөөр сонгогдов 

Дөрөвдүгээр сарын 25 дэлхийн түүхэнд

Германы армийн ерөнхий командлагч байсан Пауль Людвиг Ганс Антон фон Бенекендорф унд фон Гинденбург (Paul Ludwig Hans Anton von Beneckendorff und von Hindenburg) Веймерийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр 1925 оны энэ өдөр  сонгогджээ. Тэрээр парламентад хоёрдахь удаагийн санал хураалтаар 48,5 хувийн санал авч 45 хувийн саналтай байсан Төвийн намын Вильгелем Марксийг ялжээ. Гинденбург дэлхийн нэгдүгээр дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан жанжнуудын нэг бөгөөд дараа нь Гитлерийг засгийн эрхэнд гаргасан хүн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42888
0 эможи
keyboard_arrow_up