Анжелина Жоли англи тэрбумтантай ГЭРЛЭНЭ

2017 оны 4 сарын 18

Хэдэн тэрбумаар тоологдох  хөрөнгөтэй, бас буяны үйлсэд гар татдаггүй, өгөөмөр нэгэн англи эр үзэсгэлэнт Анжелина Жолитой амьдралаа холбох болсон тухай мэдээ Барууны хэвлэлүүдэд гарчээ. Тэд Лондонд танилцсан бөгөөд үүнд найз нөхөдийнх нь дэмжлэг байсан гэнэ.

Энэ тухай мэдээ олон хүнийг баярлуулсан бол Брэд Питтийг харин галзууруулах шахсан талаар ч мэдээлсэн байна.

Унаад удаагүй гэдэг шиг хэдхэн сарын өмнө салсан эхнэр нь хэдийнээ өөр эрийн  “цайн чанах” болсонд тэрбээр гомдсон хэрэг. Гэхдээ Брэд ч энэ хооронд зүгээр байгаагүй. “Хаягдсан хог” кинонд хамтран тоглосон Сиенна Миллертэй учир ургуулаад амжсан. Тэгсэн хэрнээ Жолийг өөр хүнтэй болсонд яагаад  дургүйцээд байгаа нь хов жив “базагсдад” сонин байгаа биз ээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42636
0 эможи
keyboard_arrow_up