Toshiba зурагтны үйлдвэрлэлээ худалдана
2017 оны 4 сарын 11
Японы “Toshiba” корпорац зурагтны үйлдвэрлэлийн салбараа худалдахаар зэхэж байгаа тухай Японы брэндийг худалдах гэрээний үнэ хэдэн зуун сая ам.доллар яригдаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Туркийн гэр ахуйн бараа үйлдвэрлэгч “Vestel” фирм Японы алдартай брэндийг худалдаж авах боломжтой.
Одоогоор гэрээ хэлэлцээ явагдаж байгаа бөгөөд энэ оны эцсээр “Toshiba” зурагтны хувь заяа шийдэгдэх ажээ. Японы “Toshiba”, “Panasonic”, “Funai” зэрэг гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгчид сүүлийн үед ихээхэн алдагдалд орж буйн улмаас томоохон цомхотгол хийж, гадаад дахь салбаруудаа хааж байгаа билээ.
“Toshiba” корпорацийн тэргүүн өндөр алдагдлын улмаас огцрох болсноо саяхан зарласан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42398
0 эможи