ФОТО: АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт АЛБАН ЁСООР эхэллээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-д хүрэлцэн ирсэн байна. Энэхүү АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгчийг Флоридад байрлах өөрийн эдлэн газартаа хүлээн авч уулзсан байна. АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүний анхны уулзалтыг албан бус уур амьсгалд өрнүүлэхийн тулд Флорида дахь Дональд Трампын "Mar-A-Lago" эдлэнг байршлаар сонгосон гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалт Дональд Трампын Засгийн газар Сирид химийн зэвсэг ашигласан халдлагын эсрэг цэргийн ямар хариу арга хэмжээ авах талаар санал солилцсоноор эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.
Ши Жиньпиний энэхүү айлчлал нь Дональд Трампын хувьд кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтууддаа хүрэх эсэхийг шалгах томоохон сорилт байх болно гэж олон улсын голлох мэдээллийн агентлагууд онцлон бичиж байна.
Мөн ирэх намар болох БНХАУ-ын Засгийн газрын XIX их хуралд гол анхаарлаа хандуулж байгаагаас гадна БНХАУ, АНУ-ын худалдааны харилцааг сайжруулж, тогтвортой болгохыг хүсэж байгаа гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ.