Эйнштейнүүдийн цуглаан боллоо

2017 оны 4 сарын 04

Дэлхийн суут хүн алберт Эйнштейн амилав. Ингээд зогсохгүй хэдэн зуугаараа хувилагдсан гэнэ. Тодруулбал, алдарт эрдэмтнийх шиг үс, сахал наасан 404 Эйнштейн Канадын Торонто хотод нэгэн газарт цуглаж, Гиннесийн шинэ амжилт тогтоосон аж. Тэдний олонх нь дунд, ахлах ангийн сурагч байсан бөгөөд залуу зохион бүтээгчдийг дэмжигч “The next Eintein” хэмээх байгууллага энэ бүхнийг зохион явуулсан гэнэ. Тэд “Бидний зохион байгуулсан ажлыг дэлхийн дээд амжилтанд бүртгэлээ. Энэ талаар сонссон хүмүүс баярлан сахал, үсээ аван, шидсэн нь хөгжилтэй байсан” гэж мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42207
0 эможи
keyboard_arrow_up