Мелания Трампын анхны албан ёсны зураг
Цагаан ордноос АНУ-ийн шинэ тэргүүн хатагтай Мелания Трампын анхны албан ёсны хөргийг гаргалаа. Түүний хөргийг Цагаан ордонд авсан бөгөөд зурагчин болон хэзээ авсан нь одоогоор тодорхойгүй байна.
"Би ирж буй жилүүдэд Америкийн ард иргэдийг төлөөлөн ажиллахдаа таатай байна. Тэргүүн хатагтай үүрэг бол нэр төрийн хэрэг юм" хэмээн хатагтай Трамп мэдэгджээ.
Мелания Трамп одоогоор Нью-Йорк хотод тэдний 10 нас хүү Барронгийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүгийнхээ сургуулийг дуусгаад Цагаан ордон уруу нүүнэ гэж мэдэгджээ.
Тэргүүн хатагтай маань Цагаан ордонд нүүж очмогцоо хамгийн түрүүнд хүүхдүүд интернет халдлагад өртөж байгаа асуудлыг зогсоох тал дээр ажиллах бодолтой байгаа тухайгаа Цагаан ордны веб хуудсанд дурдсан байна.
Мелания Трамп нь Словени гаралтай бөгөөд Америкийн түүхэнд өөр улсад төрсөн хоёр дахь тэргүүн хатагтай болж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN