Селфи зургийн үзэсгэлэн дэлгэлээ
Лондон хотын орчин үеийн урлагийн “Saatchi” галерейд нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийжээ. Шинэ сарын эхэнд танилцуулж буй тус үзэсгэлэнгийн сэдэв нь селфи. Тиймээс ч зохион байгуулагчид “Селфи бол өөрийгөө илэрхийлэх арга” хэмээн онцолжээ. Дээрх галерейгаас хамгийн шилдэг селфи тодруулах зорилготой нээлттэй тэмцээн зарласан аж. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд зурагчин Юрген Теллер, Английн зураач Трейси Эмин болон бусад орчин үеийн урлагийн төлөөлөгч орсон байна.
Тэд 8000 гаруй оролцогчоос шалгаруулж, ялагчдын бүтээлийг үзэсгэлэнд тавьжээ. Үүнээс гадна уг үзэсгэлэнд Рембрандт, Ван Гог, Трейси Эмин, Веласкес зэрэг алдартай уран бүтээлчийн хөрөг, Барак Обама, Бенедикт Камбербэтч зэрэг алдартны зураг багтжээ.