БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг баталгаажуулав
БНСУ-ын улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор баталгаажуулж эхэллээ. Даваа гарагт Ардчилсан намын тэргүүн Мун Жэ Ин, Ард түмний намын Ан Чоль Су, Солонгосын эрх чөлөөний намын дарга Хон Жун Пё нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Нэр дэвшигч Мун Жэ Иний хувьд 2012 оны сонгуульд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн хүчтэй өрсөлдөгч байсан юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ мэдэгдсэнээр тавдугаар сарын есөнд болох сонгуульд тэргүүлэгчийн байр сууриа хадгалан үлдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Gallup Korea" сонгуулийн өмнөх урьдчилсан санал хураалтын дүнг танилцуулсан бөгөөд санал хураалтыг Ардчилсан намын тэргүүн, сөрөг хүчний удирдагч Мун Жэ Ин 31 хувийн саналтайгаар тэргүүлжээ. Түүний хувьд БНАСАУ-тай харилцаагаа сайжруулахыг илүүд үздэг.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах, БНАСАУ-ын цөмийн аюул заналхийлэл, АНУ-ын Thaad системийг эсэргүүцэж буй БНХАУ-ын эсэргүүцэл, гэр бүлийн групп, компаниудын бүтцийг шинэчлэх зэрэг олон асуудлуудтай нүүр тулах юм.