Christian Louboutin сормуусны будаг, контур, харандаа гаргажээ
Өмнө нь Christian Louboutin-ы уруулын будаг, хумсны лак гарч байсан бол энэ сард Les Yeux Noirs нүдний коллекц худалдаанд гарч байна.
LES YEUS NOIRS AMPLYFYING сормуусны будаг
Шигтгээтэй, гоёмсог хар тагтай тансаг энэ сормуусны будаг нь сормуусыг уртасгаж нүдийг сайхан харагдуулна. Энэхүү сормуусны будгийг 3-р сараас Us.ChristianLouboutin.com 70$-оор худалдан авах боломжтой.
Хөмсөгний харандаа
Үсний өнгөтэй зохицохуйц өнгөнүүдтэй, өдрийн турш барих сайн харандааг мөн 3 сараас Us.ChristianLouboutin.com сайтаас 40$-оор авах боломжтой.
OEIL VINYLE LUMINOUS INK Контур
Эртний Египетийн дизайнтай Khol, Lady Twist, Rouge гэсэн гурван өнгийн, cateye будалт хийхэд ч тохиромжтой, нарийхан гардаг, тогтоц сайтай энэ контур 75$-оор худалдаалагдаж байна.
OEIL VELOURS VELVET нүдний харандаа
Нүдийг гоёмсог харагдуулах Khol, Zoulou, Fierce, Deep Teal, Hot Chick таван өнгийн контур харандаа 40$-оор худалдаалагдана.
Hot Chick шар өнгийн харандаагаар зовхины дээгүүр доогуур контурдаж байгаа нь: