Эртний замаг олдов

2017 оны 3 сарын 21

Шведийн Стокгольм хотын Үндэсний түүхийн музейн судалгааны багийнхан Энэтхэгийн нутгаас ойролцоогоор 1,6 тэрбум жилийн тэртээх далайн замагны чулуужсан олдвор илрүүлжээ. Энэ нь дэлхий дээр олон эст ургамал яг хэдийд бий болсныг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж мэдээлжээ.

Шинэ “аварга” зөвхөн далай, тэнгист ургадаг улаан замагны төрлийнх аж. 2000 онд Канадаас олдож, шинжлэх ухаанд bangiomorpha хэмээн бүртгэсэн эртний замгаас энэ удаагийнх даруй 400 сая жилээр “хөгшин” гэдгийг судлаачид тогтоожээ. Ингэснээр дэлхийн хамгийн “өвгөн” замаг болов.

Дашрамд дэлхийн дээр барагцаалбал 600 сая жилийн олон эст ургамал үүссэн гэдэг ойлголтыг bangiomorpha хэмээх замаг олдсоноор өөрчилсөн юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41783
0 эможи
keyboard_arrow_up