Дулаарлын улмаас шүр цайж байна

2017 оны 3 сарын 21

Дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээ авахгүй бол Авсралийн Шүрэн тэнгисийн шүр өнгөгүй болох буюу цайх үйл явцыг зогсоох боломжгүй хэмээн эрдэмтэд нотолж байна. Тус улсын Жеймс Кухийн их сургуулийн эрдэмтэд манай гаригт хамгийн томд тооцогддог Их шүрэн хад орчимд судалгаа хийжээ.

Байгалийн долоон гайхамшгийн нэг болох Их шүрэн хад ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Шүрэнд агуулагддаг шар-ногоон өнгийн хаг устаж байгаагийн улмаас уг ургамал улаан өнгөө алдаж байгаа аж.

Эл үзэгдэл хоёр жил дараалан ажиглагдсан байна. Ийм үйл явц үргэлжилбэл шүрэн хад устахад хүрнэ гэж судлаачид үзэж байна. Шүрийг бүрхдэг хаган давхрагыг сэргээхэд наад тал нь 10 жил шаардагддаг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41782
0 эможи
keyboard_arrow_up