2017 оны дэлхийн ШИЛДЭГ онгоцны 10 БУУДАЛ
Сингапурын “Чанги” олон улсын нисэх онгоцны буудал тав дахь удаагаа дэлхийн шилдгээр тодорчээ. “Таван жилийн турш шилдгээр тодорсон нь “Чанги” гадаадын жуулчдын дунд асар нэр хүндтэй байгааг харуулж байна” гэж “Skytrax” –ийн захирал Эдвард Плейстид онцолжээ. Түүнээс гадна Сингапурын агаарын энэ боомт Ази тивдээ шилдэг болсон төдийгүй “Амрах тохь тух” ангилалд тэргүүлжээ.
Уг судалгааг 105 орны 13,8 сая жуулчид, аялагчдаас санал авах байдлаар явуулжээ. Судалгааны явцад дэлхийн 550 нисэх онгоцны буудлыг зорчигчдын бүртгэл хийх, угтах үйлчилгээ, дамжин суух нислэгийн зохицуулалт, зорчигчдын аюулгүй байдал, брэндийн дэлгүүр олон байгаа эсэх гэх олон үзүүлэлтээр харьцуулсан байна.
2017 оны дэлхийн шилдэг онгоцны 10 буудал
- Чанги нисэх онгоцны буудал –Сингапур
2. Ханэда олон улсын нисэх онгоцны буудал –Япон
3. Инчон олон улсын нисэх онгоцны буудал –Өмнөд Солонгос
4. Мюнхений нисэх онгоцны буудал –ХБНГУ
5. Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал
6. Нагояогийн онгоцны буудал –Япон
7. Цюрих нисэх онгоцны буудал –Швейцарь
8. Хитроу нисэх онгоцны буудал –Их Британи
9. Франкфуртын нисэх онгоцны буудал -ХБНГУ