Амьдрахад таатай хотоор Австрийн Вена найм дахь удаагаа шалгарчээ

2017 оны 3 сарын 16

Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотоор Австрийн Вена найм дахь удаагаа шалгарчээ. Шилдэг арвын тоонд Европын найман хот багтсан байна. Эхний аравт Швейцарийн Цюрих, Женев, Базель, Шинэ Зеландын Окленд, Германы Мюхен, Дюсселдорф, Франкфурт, Данийн Копенгаген, Канадын Ванкувер, Австралийн Сидней орсон байна.

231 хотын нэр багтсан жагсаалтын сүүлийг Иракийн Багдад хот мушгижээ. ОХУ-ын Москва 168, Санк-Петербург 176, БНХАУ-ын Бээжин 119, Хонконг 71, Шанхай 102 дугаарт орсон байв. Азийн хотуудаас Сингапур 25, Токио 47 дугаарт жагсчээ. Уг жагсаалтыг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, 130 гаруй улсад салбартай, зөвлөгөө өгдөг “Merser” компани жил бүр гаргадаг. Энэ удаа тус компанийн мэргэжилтнүүд  дэлхийн 450 хотыг улс төрийн тогтвортой байдал, гэмт хэргийн түвшин, хүний эрх чөлөөг хязгаарладаг байдал, эмнэлгийн үйлчилгээ, тээвэр, боловсрол олгох боломж, агаарын бохирдол, орон сууц болон өргөнх хэрэглээний барааны хүртээмж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж зэрэг 39 шалгуураар харьцуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41684
0 эможи
keyboard_arrow_up