Yahoo-гийн шинэ захирал Томас Макинерни жилд 2 сая долларын цалин авна

2017 оны 3 сарын 16

Америкийн Yahoo компанийн шинэ захирал Томас Макинерни жилд 2 сая долларын цалин авна. Энэ нь өмнөх захирал Марисса Майерын авч байсан цалингаас хоёр дахин их мөнгө юм. Энэ тухай мягмар гарагт NBC телевиз мэдээллээ.

Уг албан тушаалд өмнө нь ажиллаж байсан Марисса Майер хакер халдлагын талаарх мэдээлэл задарсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадаагүй учраас ажлаасаа халагдсан юм.

Майер одоо Хятадын "Alibaba Group Holding "компани дахь Yahoo-ийн хяналтын хувийг эзэмшдэг багавтар охин компанийг удирдах ажээ.

Дотоод хяналт шалгалт хийсний дүнд Yahoo-гийнхан Марисса Майер болон түүний удирдлагад байсан менежерүүд 2014 онд хакер халдлага гарсан тухай мэдээлэлд хэтэрхий хөшүүн хойрго хандсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41682
0 эможи
keyboard_arrow_up